Мөнгөн Өвөл - Нэг өдрийн дугуйн аялал

Монгол, Улаанбаатар

Товч мэдээлэл

  • Үнэ: 85'000 ₮
  • Хугацаа: 1 өдөр
  • Хүний тоо: 4 ба түүнээс дээш
  • Аялал зарлагдсан огноо:
  • Бусад

Аяллын зөвлөх

Холбоо барих

Ерөнхий мэдээлэл

Winter Bike Tour "Дэлгэцнээс биш Дэргэдээс нь..."

“Мөнгөн өвөл” дугуйн аялал нь 2012 оноос жил бүрийн өвлийн улиралд тасралтгүй зохион байгуулсаар байна. Өвлийн улиралд, байгалийн сайханд дугуйн аяллыг зохион байгуулахаас гадна, хамт олон найз нөхөдтэйгээ хамт биеийн болон оюуны алжааллаа тайлж, нэг өдрийг адал явдалаар дүүрэн өнгөрүүлэхэд тань бид бүхэн туслах болно.

  • 7 хоног бүрийн амралтын өдрүүдэд зохион байгуулна.
  • Албан байгууллага, найз нөхөд, хамт олны захиалгаар зохион байгуулна.

Аяллын үнэнд багтсан зүйлс

  • Аяллын тоног төхөөрөмж
  • Ирж очих тээвэрлэх машин
  • Дугуйн хөтөч
  • Аяллын өдрийн хоол
  • Халуун уух зүйлс, хөнгөн зууш
  • Унадаг дугуй / Хамгаалалтын малгай/

Аяллын үнэнд багтаагүй зүйлс

  • Хувийн хэрэгцээний зүйлс
  • Даатгал

Хөтөлбөр

  • 1

    Мөнгөн Өвөл - Нэг өдрийн дугуйн аялал

    Өглөө 10:00 цагт Баянгол зочид буудлын Талбайд цуглана. Дугуйн аялал эхлэх цэг рүү хөдөлнө, /40км/ явж хүрнэ. Аяллын хөтөч дугуйнуудаа угсарч, та бүхэнд цас, мөстэй газарт хэрхэн дугуй унах талаар заавар зөвөлгөө өгнө. Дугуйн аялал Гачуурт тосгоны зүг туул гол дээгүүр явна. Замдаа өдрийн хоол иднэ. Гачууртад хүрээд дугуйн аялал дуусна. Машиндаа сууж Баянгол зочид буудлын талбайд ирснээр энэ удаагийн аялал өндөрлөнө. 


    20км Өдрийн хоол, зууш

Аяллын зөвлөгөө

Тухайн өдрийн цаг агаарт болон дугуй унахад эвтэйхэн хувцаслах, нүдний шил, бээлий, нарны тос, жижиг үүргэвч, бусад хувийн хэрэглээний зүйлс.


Бусад аяллууд