Байгаль нуурын эргээр дугуйгаар -6 өдөр/5 шөнө

ОХУ-ын Буриад улс, Улаанбаатар- Эрхүү-Байгаль нуур-Эрхүү- Улаанбаатар

Товч мэдээлэл

  • Үнэ: 1,425,000 ₮
  • Хугацаа: 6 өдөр/5 шөнө
  • Хүний тоо: 4-12
  • Аялал зарлагдсан огноо:
  • Бусад

Аяллын зөвлөх

Холбоо барих

Ерөнхий мэдээлэл

Байгаль нуурын эргээр дугуйгаар аялцгаая "Дэлгэцнээс биш Дэргэдээс нь..."

Энэ аяллын хөтөлбөрийн дагуу та ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн,  хамгийн гүн, хамгийн цэнгэг уст Байгаль нуурын эргээр дугуйгаар аялж, Эрхүү хот, Ангар мөрний эргээр зугаална. Мөн 1953 онд байгуулагдсан Үзүүр цаг уурын станц руу дугуйгаар аялна. Ольхон арлын хамгийн хойд цэг болох Хобой хүрнэ. Өвөл Байгаль нууранд аялж байгаа бусад олон жуулчид Хобой-гоос цааш аялдаггүй учир нь автомашин хүрч болох хамгийн захын цэг юм, харин манай баг дугуйгаараа тус арлыг бүтэн тойрох болно. 

 

  • Байгаль нуурын эрэг дээр амарна
  • Ольхон арлын хамгийн хойд цэг болох Хобой хүрнэ
  • Буриад зоны шүтээн болсон Шаманка хадыг үзнэ
  • Байгаль нуурын эрэг дээр майханд хононо

Аяллын үнэнд багтсан зүйлс

  • Баазад 3 хоног байрлах
  • Майханд 1 хоног
  • Хөтөлбөрт заасан хоол
  • Дугуйн түрээс

Аяллын үнэнд багтаагүй зүйлс

  • Эрхүү хот, Байгаль нуурын хооронд зорчих унаа
  • Улаанбаатар-Эрхүү, Эрхүү-Улаанбаатар хооронд зорчих нислэгийн зардал
  • Хөтөлбөрт тусгагдаагүй хоол, уух юм
  • Хувийн хэрэгцээний зүйлс

Хөтөлбөр

  • 1

    Эрхүү хоттой танилцах

    Дугуйн аяллын баг ОХУ-ын Эрхүү мужийн төв Эрхүү хотод өглөө цуглана. Улаанбаатар, Эрхүү хотын хооронд Аеро Монголиагийн нислэг, олон улсын галт тэрэг, автобус болон хувийн унаагаар явах боломжтой.

    Эрхүү хот нь түүх, соёл, газар зүйн байршлын хувьд өвөрмөц сонирхолтой бөгөөд үзэж харах зүйлс ихтэй бөгөөд явган аялж хоттой танилцана. Эрхүү хотын Квартал- 130 буюу хотын жуулчны гудамж, үзэсгэлэнт Ангар мөрний эрэг, хотыг үндэслэгчийн хөшөө, мөнхийн гал, Эрхүү хотын төв талбай, Д.Сүхбаатарын гудамж, Үнэн алдартны шашны сүм зэрэг олон сонирхолтой газрыг үзнэ. Багаараа оройн хоол идээд дэн буудалдаа амарна. 


    Дэн буудал Оройн хоол
  • 2

    Байгаль нуурын эрэг дэхь Цахиурт тосгонд очно

    Өглөөний цайгаа уугаад 09.00 цагт Байгаль нуурын зүг хөдөлнө. Замдаа өдрийн хоол иднэ. Цахиурт тосгонд Байгаль нуурын эрэг дээрх баазад байрлана. Бааз дээр оройн хоол иднэ. Цахиурт тосгон нь Байгаль нуурын баруун урд талд орших жижигхэн суурин газар юм. Өнөөдөр дугуйн аялалдаа бэлдэнэ.

    Амралтын газрын ойролцоо нуурын мөсөн дээр дугуйтай бие халаалт хийж болно. Модон байшинд байрлана. Орой орос баня-д орж амарч болно.  


    250 км Модон байшин Өглөө/Өдөр/Орой
  • 3

    Бага далай дээгүүр дугуйгаар аялна

    Өглөөний цайны дараа дугуйн аялал эхэлнэ. "Бага Далай" дээгүүр Хужир тосгон руу аялна. Өнөөдрийн аялах дугуйн замын цасыг 2 тал руу нь цэвэрлэж,  авто замын тэмдэг тэмдэглээнүүд байрлуулсан байхын зэрэгцээ хажуугаар нь машинууд зөрж өнгөрөх тул авто зам дээр зорчиж байгаа мэт санагдана.

    Хужир тосгон нь Ольхон арлын хамгийн том тосгон бөгөөд 1300 хүн амтай, нуурын эрэг дээр модон дунд орших юм.  Хужир тосгоны баазад оройн хоол идээд амарна. 


    50 км Бааз Өглөө/Өдөр/Орой
  • 4

    "Үзүүр" цаг уурын станц, "Шаманка" хад руу аялна

    Өглөөний цайны дараа арлын зүүн хойд эрэг дээр орших 1953 онд байгуулагдсан "Үзүүр" цаг уурын станц руу дугуйгаар аялна. Өдрийн хоолоо Ольхон арлын хамгийн хойд цэг болох Хобой дээр иднэ. 

    Хобой гэдэг үгийг Буриад хэлнээс орчуулвал соёо гэсэн утгатай. Замдаа Шаманка буюу нутгийн Буриад иргэдийн шүтээн болох Бөөгийн (Бурхан хад) хадыг үзэж сонирхоно.  Хобойг тойроод Ольхон арлын зүүн талаар Үзүүр станцад хүрнэ. Өвөл Байгаль нууранд аялж байгаа бусад олон жуулчид Хобой-гоос цааш аялдаггүйн учир нь автомашин хүрч болох хамгийн захын цэг юм, харин бид нар дугуйгаараа тус арлыг бүтэн тойрох болно. Цаг уурын станцын ойролцоо модон байшинд хононо, байшин байхгүй бол майхандаа хононо. 


    50 км Модон байшин/майхан Өглөө/Өдөр/Орой
  • 5

    Ольхон арлын зүүн талаар, нуурын хамгийн гүн хэсэг дээгүүр дугуйтай аялна

    Өглөөний цайгаа уугаад Ольхон арлын зүүн талаар аяллын 2 дахь хагасыг туулахаар замдаа гарна. Энэ өдөр аяллын хамгийн урт замыг туулах ба Ольхон арлын хамгийн өндөр цэгийн хажуугаар Байгаль далайн хамгийн гүн / 1642м / хэсэг дээгүүр жийнэ. Энэ хэсэгт автомашинтай аялж байгаа өөр жуулчид тааралдахгүй бөгөөд жинхэнэ байгалийн сайхныг мэдрэхээс гадна өвөрмөц сонин мөсөн тогтоцуудыг харах болно. Өнөөдөр нуурын эрэг дээр ил галт түлж хоолоо хийж идээд, майхнаа барьж амарна.


    50 км Майхан Өглөө/Өдөр/Орой
  • 6

    Дугуйн аялал өндөрлөж, Эрхүү хот руу буцна

    Өнөөдөр дугуйгаар аялах сүүлийн өдөр. Өглөөний цайны дараа Цахиурт тосгон руу 25 км яваад амралтын газар ирснээр дугуйн аялал  дуусна. Дугуйгаар дэлхийн хамгийн том цэнгэг уст нуурын хамгийн том арлыг амжилттай тойрч чадсан танд баяр хүргэе!

    Автобусандаа сууж  Эрхүү хот руу буцна.


    250 км Өдөр/Орой

Аяллын зөвлөгөө

Бэлдэж ирэх зүйлс:

Треккинг гутал
Зузаан куртик
Салхи нэвтэрдэггүй өмд, куртик
2 ээлжийн зузаан оймс
Малгай
Салхинаас хамгаалах маск
2 ээлжийн бээлий
Нарны шил
Нарны тос
Унтлагын мешок (-20-с дээшгүй байх)
Зузаан гудас
Халуун сав
Чийдэн
Хувийн эмийн сан
Толгойн гэрэл 
Аяга, таваг, халбага, сэрээ
Хөлсний цамц
Хувийн хэрэглээнийбусад зүйлс 
 


Бусад аяллууд