Цаст Төвөд орноор аялж, Кайлаш уулыг гороолохуй. "Дэлгэцнээс биш Дэргэдээс нь..."
Энэ аяллаар бид эхний 2 өдөр Төвөдийн нийслэл Лхас хотод аялж Потала ордон, Жоханг сүм, Баркорын зах зэрэг тус хотын Буддын шашны соёл уламжлал, ёс заншилтай холбоотой түүхэн газруудаар зочилно. Энэ нь бид бие организмаа өндөрт дасгахад чухал нөлөөг үзүүлнэ. Дараа нь бид аяллаа үргэлжлүүлж Төвөдийн баруун өмнөд болон төв хэсгийн гайхамшигт газар нутаг, үзэсгэлэнт газруудаар зочилно. Эверест уул (өндөр. 8848 м), Шиша Пангма уул (өндөр. 8012 м), Ямдрок нуур, Каро Ла мөсөн гол, Гянцэгийн Пэлхор Чодэ хийд зэрэг байгалийн үзэсгэлэнт газрууд, Төвөдийн буддын шашны уламжлалт сүм хийдүүдийг үзнэ. Энэ аяллын нэгэн сонирхолтой газар Шигацэ хотод байрлах Банчин Богдын амьдардаг Даш Лхүмбийн хийдийг үзнэ. Шигацэгийн дараа бид дэлхийн хамгийн өндөр уулс болох Гималайн нурууг харах боломжтой Гяцо Ла зэрэг хэд хэдэн өндөр давааг туулах болно. Бидний аяллын гол зорилго болсон Кайлаш уул, Мансаровар нуур руу аялах аялал нь танд амар амгалан байдал, бие бялдрын сорилтыг хослуулсан аялал байх болно. Учир нь Бид бүтэн хоёр өдрийн турш 52 км замыг туулж, 4400м-ээс 5200м хүртэл өндөрт орших хамгийн гайхалтай газруудаар аялах болно. Дашрамд хэлэхэд, Кайлаш уулын горооны үеэр бид бие сэтгэлийн алжаал тайлж, бясалгал, мөргөл үйлдэж, Буддын гүн ухаантан Мял Богдын бясалгал хийж байсан агуй, агуйн хийдээр зочлох болно. ТА БИДЭНТЭЙ ХАМТ АЯЛААРАЙ!
Бид Улаанбаатао хотоос Бээжин хүртэл ниснэ. Бээжинд Эйр Чайнагийн зочид буудалд 1 хононо. Өглөө 8 цагт Бээжингийн Капитал нисэх буудлаас Лхас руу ниснэ.
Лхас хотын Гонгор нисэх онгоцны буудалд бууна. Лхас хот 3650м.
Лхас хотоор аялж Буддын шашны онцлох газруудаар аялна.
• Шигацэ хотоос Эверест уулын хаалга болох Шелкар руу явна.
• Гяцо Ла давааг давна. (5220 метрийн өндөр уулын даваа)
• Шелкараас аялж, Пангла давааг давна. Даваанас та Гималайн нурууны гайхалтай үзэмжийг тольдоорой.
• Дэлхийн хамгийн өндөр хийд гэгддэг Ронгбук хийдийг үзэх (5000 метр)
• Ронгбук хийдээс Эверест уулын гайхалтай үзэмжийг хараарай
• Таши Зонг дахь майхан эсвэл орон нутгийн зочид буудалд хонох
Эверестийн бааз лагериас гараад Кайлаш уул руу хүрэх өмнөд зам дагуух хамгийн сүүлчийн томоохон хот болох Сага руу явна.
• Сага тосгонд хонох
• Сага тосгоноос гарч, Ярлунг Цанпо голын дагуу явна
• Төвөдийн хамгийн хүндэтгэлтэй нууруудын нэг болох Манасаровар нуурын дэргэд зогсоно.
• Кайлаш уулын аяллын гарааны цэг болох Дарчен тосгонд ирнэ.
• Дарчен тосгонд хонох
• 1 дэх өдөр – Дарченээс Дри Пук хийд хүртэл 20 км замыг туулна. Тугийн овоонд ирж диваажингийн хаалгаар орсны дараагаар таны Кайлаш уулын гороо эхэлнэ.
• 2 дахь өдөр – 20 км замыг туулж, Долма Лагийн давааг (5650 метр) давж, Зутул Пук хийдэд бууж, амрах ЭСВЭЛ хүн бүр эрч хүчтэй байвал Дарчен руу 12 км алхана.
• Хэрэв бид бид Зутул Пукт хоносон үлдсэн 12 км замыг туулж, үдээс өмнө Дарченд хүрнэ.
• Тэгээд Сага тосгон руу явлаа
• Сагад хүрч, хононо
Өглөө эрт Сагагаас гараад Шигацэ хот руу явна.
• Төвөд дэх Майдар бурхны хамгийн том алтадмал хөшөөг үзнэ. Банчен Богдын Дашлхүмбийн хийдийг үзнэ.
• Шигацэд хононо
Аяллын хэрэгцээт авч явах зүйлс: