Их Богд ууланд авирах аялал -4 өдөр/3 шөнө

Монгол, Улаанбаатар - Элсэн тасархай - Арвайхээр хот - Нарийн тээл сум - Баянговь сум - Их богд уул - Баянговь сум - Нарийн тээл сум - Арвайхээр хот - Элсэн тасархай - УБ

Товч мэдээлэл

  • Үнэ: 420,000 ₮
  • Хугацаа: 4 өдөр/ 3 шөнө
  • Хүний тоо: 4-12
  • Аялал зарлагдсан огноо:
  • Бусад

Аяллын зөвлөх

Холбоо барих

Ерөнхий мэдээлэл

Их Богд уулын авиралт "Дэлгэцнээс биш Дэргэдээс нь..."

Говь-Алтайн нурууны ноён оргилуудын нэг, Баянхонгор аймгийн нутагт орших мөнх цаст Их Богд уул нь далайн түвшнээс дээш 3957 метр өргөгдсөн. 
Их Богд уул: Говьд орших атлаа хангайн байгалийг санагдуулам номин ногоон хөвд ургамал, өнгө алаглах цэцэгсийн хүрээлэн, хүрхрэн шуугих өндөр уулын түргэн урсгалт гол горхи, газар хөдлөлтөөс тогтсон байгалийн өвөрмөц сонин тогтоц, нуур, дэлхийд ховордож дархлагдсан аргаль, янгир, ирвэс зэрэг ховор ан амьтад, вансэмбэрүү, алтангагнуур, лидэр зэрэг эмийн ургамлуудтай. 
Ид зууны цагт Их Богд уулын оройд цас бударч байхад дунд хэсэгт нь бороо орж, бэл хормойд 20-30 хэмийн халуун дулаан уур амьсгал  зонхилж  байдаг  нь  сонирхолтой.  1957  онд  Их Богд  ууланд  хүчтэй  газар хөдлөлт болж уулын нэгэн оргил нь тасран унаж хоёр голын хөндийг хаасанаар өдгөө Хөх нуур, Ногоон нуур хэмээх байгалийн үзэсгэлэнт хоёр нуурыг бий болгожээ. Уулын явган аялагчдын очих дуртай газруудын нэг бол яах аргагүй Их Богд уул юм.
 

  • Говь-Алтайн нурууны ноён оргилуудын нэг мөнх цаст Их Богд ууланд авирна

Аяллын үнэнд багтсан зүйлс

  • Унаа
  • Хөтөлбөрт заасан хоол
  • Уулын хөтөч
  • Хээрийн гал тогоо

Аяллын үнэнд багтаагүй зүйлс

  • Авиралтын хувцас
  • Хөтөлбөрт тусгагдаагүй хоол, уух юм
  • Өндрийн хошуу, газ
  • Хувийн хэрэгцээний зүйлс

Хөтөлбөр

  • 1

    Өвөрхангай аймгийг зорино

    Өглөө  08.00 цагт УБ хотоос Өвөрхангай аймгийг зорин хөдөлнө. Баянхонгор аймгийн Баянговь сумын нутагт ирээд майхнаа барьж хононо.


    420 км Майхан Өдөр/Орой
  • 2

    Их Богд уулын үндсэн отог

    Өглөө цайгаа уугаад Их богд уулын үндсэн отогт хүрнэ. Майхнаа барьж, хоолоо идээд амарна.


    380 Майхан Өглөө/Өдөр/Орой
  • 3

    Их Богд ууланд авирах өдөр

    Авиралтын өдөр. Үүрийн 03:00 цагаас авиралт эхэлнэ. Их Богд /д.т.д 3957 м/  болон, хоёр дахь өндөр оргил өөд авирна. Авиралтаа дуусгаад үндсэн отогт бууж майхандаа хононо. 


    Майхан Өглөө/Өдөр/Орой
  • 4

    Улаанбаатар хот руу буцна

    Өглөөний цай уусны дараа УБ хот уруу хөдөлнө. Орой УБ хотод буцаж ирснээр аялал өндөрлөнө.


    800 км Өглөө/Өдөр

Аяллын зөвлөгөө

Та энэ аялалд явахдаа дараах зүйлсийг бэлтгэж ирээрэй.             
Хөлсний цамц,өмд             
Авиралтын цамц            
Өвлийн куртик
Салхины куртик            
Өвлийн малгай, бээлий            
Дээл
Нүүрний маск            
Уулын гутал 
Оймс - 5-6 ширхэг            
Өвлийн мешок  /- 20 хэм/            
Толгойны гэрэл             
Аяны халуун сав             
Өндрийн хошуу, өндрийн газ            
Нарны тос
Таяг
Хувийн эмийн сан    
 


Бусад аяллууд