Гулгалтын эрч хүчийг мэдэрцгээе "Дэлгэцнээс биш Дэргэдээс нь..."
Монгол Алтайн нурууны хамгийн өндөр нуруу болох Алтай Таван Богдын үндсэн таван оргилын нэг нь Малчин оргил буюу Малчин уул юм. Энэхүү оргил нь Монгол Улс ба Оросын Холбооны Улсын хилийн зааг дээр оршдог далайн түвшнээс дээш 4051 м өргөгдсөн уул юм. Гулгалтын замын налуугийн эгц нь дунджаар 37 градус, хамгийн эгц хэсэгтээ 50 градус хүрнэ.
Баян-Өлгий аймгийн Өлгий хотоос өглөө 08.00 цагт цуглаж, Алтай Таван Богдын тусгай хамгаалалттай газрын Цагаан голын хөндийг зорино. Замдаа өдрийн хоол иднэ. Цагаан гол орж майхнаа барьж хононо. Цагаан гол: Потанины мөсөн голоос эх авдаг энэ гол шохойн хурдас ихтэй тул сүүн цагаан өнгөтэй бөгөөд 111 км урсаад Ховд голд цутгадаг. Цагаан голын хөндийгөөр Тува буюу түрэг урианхай ястнууд амьдран сууна.
Өглөөний цай уугаад Алтай Таван Богд бэйс кэсп руу Цагаан голын хөндийг өгсөөд 20 км алхана. Аяллын тоног төхөөрөмж, аялагчдын ачааг тэмээнд ачна. Өдрийн хоолоо боолгож аваад замдаа иднэ. Мөнхцаст уулсын хормойд майханаа бариад амарна.
Өглөө цайгаа уугаад Алтай Таван Богд оргилын нэг Малчин уул руу цана болон боардаа үүрээд 6км орчим алхана.За тэгээд бидний хүсэн хүлээсэн гулгалт далайн түвшнээс дээш 4000 м өндрөөс доош бууна.
Энэ өдөр бидний сүүлийн гулгалтын өдөр тул та хүссэнээрээ гулгалт хийх болно.
Өглөө ачаа бараагаа тэмээнд ачаалаад Цагаан гол руу алхана. Замдаа үзэсгэлэнт Нарийний хавцал, өндрөөс унах хүрхрээг үзнэ.
Өглөөний цайны дараа Өлгий хот руу машинаар явна. Замдаа анчин бүргэдтэй казак айлд зочилно. Өлгийд ирснээр бидний аялал өндөрлөнө.
Та энэ аялалд явахдаа дараах зүйлсийг бэлдэж авч яваарай.
Өөрсдийн гулгах цана болон боард
Тусгай спортын тоног хэрэгсэл
Хамгаалалтын малгай
Дулаан хувцас Өвлийн малгай, бээлий
Өвлийн мешок /- 20 хэм/
чийгний гудас
Хувийн эмийн сан