Цагаан суварга, Бага газрын чулуу "Дэлгэцнээс биш Дэргэдээс нь..."
Говь нутгийн бас нэг өвөрмөц тогтоц бүхий газар болох Цагаан суваргыг үзэх гэж гадаад, дотоодын жуулчид зорьдог. Энэ газрын нэрний учрыг тодруулбал, эрт цагийн далайн ёроолын тунамал шаварлаг хурдасны давхаргаас он цагийн явцад салхи усны үйл ажиллагаагаар эвдэрч ганга мөргөцөг үүсгэсэн нь алсаас харахад суварга мэт харагддаг тул Цагаан суварга хэмээн нэрлэжээ. Цагаан Суваргын эгц цавчим мөргөцөгийн өндөр нь 60-д метр бөгөөд нийтдээ 400 гаруй метр сунаж тогтсон байдаг.
Бага газрын чулуу нь Дундговь аймгийн Адаацаг Дэлгэрцогт сумын дунд оршдог. Энэ нь урт нь 15 км өргөн нь 10 гаруй км үргэлжлэх боржин чулуун уул юм. Хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 1768 м өндөрт өргөгдсөн сонин содон хэлбэртэй хадан цохионууд элбэг.
Өглөөний нарны туяа мандахад энд байгалийн төрх ер бусаар өөрчлөгддөг тул залуу хосууд ирж хуримын зургаа авахуулах нь бий.
Өглөө 07:40 цагт Баянгол зочид буудлын авто зогсоол дээр цуглаад 8:00 цагт Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт байрлах Цагаан суварга байгалийн үзэсгэлэнт газрыг зорин хөдөлнө. Замдаа өдрийн хоолоо иднэ.Нар жаргахаас Цагаан суваргын эргэн тойронтой танилцана.
Өглөө нар мандахтай уралдаж, Цагаан суварга дээр тусах нарны туяан доор зургаа татуулна. Өглөөний цайны дараа майхан саваа хураагаад Бага газарын зүг явна. Замдаа өдрийн хоолоо иднэ. Бага газрын чулуу үзээд хот руу буцна.
Зөвлөмж