Хүйтэн уулын авиралт - 8 өдөр/7 шөнө

Монгол, Баян-Өлгий, Алтай таван богд

Товч мэдээлэл

  • Үнэ: 2700000төг
  • Хугацаа: 8 өдөр
  • Хүний тоо: 6-12
  • Аялал зарлагдсан огноо:
  • Бусад

Аяллын зөвлөх

Холбоо барих

Ерөнхий мэдээлэл

Алтай Таван Богд Хүйтэн уул - 8 өдөр/7 шөнө "Дэлгэцнээс биш Дэргэдээс нь..."

Монгол оронд Богд гэдэг нэр орсон уулс 300 бий гэдэг. Эдгээрээс хамгийн өндөр нь манай орны баруун хязгаарт, ОХУ, БНХАУ-тай залгаа хилийн заагт орших Алтай Таван Богд уул юм. Жил бүр Таван Богд уулын Хүйтэн, Малчин, зэрэг өөр бусад оргилуудад авирахаар гадаад, дотоодын олон жуулчин манай орныг зорин ирдэг. Мөн Алтай Таван Богд уулын бүсэд цавчим өндөр оргилуудаас гадна Потанин, Гране, Александр зэрэг 10 гаруй мөсөн гол, Хотон, Хурган, Даян, Ховд, Хар салаа, Цагаан салаа, Сонгинот, Ёлт зэрэг голуудын ай сав оршино.  Эдгээрээс гадна аргаль янгир, марал буга зэрэг хөхтөн хойлог, тас, ёл, ирвэс зэрэг ан амьтан, жигүүртний өлгий нутаг билээ. Анх 1996 онд УИХ-ын 43 дугаар тогтоолоор энэ бүс нутгийг улсын тусгай хамгаалалтанд авсан түүхтэй.  
Алтайн уулархаг энэ нутагт Казах, Урианхай, Тувачууд аж төрдөг. Казак түмэн бүргэдийг сургаж, ан ав хийдэг уламжлалтай. Казахын ард түмний энэхүү нандин уламжлалыг Монгол Улсын төр засаг дэмжиж, 2010 онд ЮНЕСКО-д дэлхийн соёлын биет бус өвөөр бүртгүүлсэн юм.
 

  • Алтайн уулсын ноён оргил Хүйтэн ууланд /дтд 4374 м/ авирна
  • Бүргэдээр ан хийдэг казах түмний ахуй, соёлтой танилцана
  • Байгалийн цогцолборт газрын хаалганаас Таван богд уулын үндсэн отог хүртэл тэмээн жингээр ачаагаа тээвэрлэнэ
  • Монголын хамгийн урт Потанины мөсөн голыг харна
  • Эртний булш, хадны сүг зураг, буган хөшөө, зэл чулуудыг үзэж сонирхоно,

Аяллын үнэнд багтсан зүйлс

  • Орон нутагт үйлчлэх унаа
  • Уулын авиралтын хөтөч
  • Аяллын майхан, гал тогооны майхан, гал тогооны бүрэн тоног хэрэгсэл
  • Хөтөлбөрт заасан хоол
  • Тусгай хамгаалалттай газар болон хилийн бүсэд нэвтрэх хураамж
  • Ууланд авирах багийн олс
  • Тогооч
  • Ачаа зөөх тэмээ, тэмээн жин хөтлөх тэмээчин
  • Ачаа үүрэгч (өндрийн бааз ба дундын баазын хооронд)

Аяллын үнэнд багтаагүй зүйлс

  • УБ-БӨ-УБ хүртэлх хот хоорондын унаа тээвэр
  • Аяллын даатгал
  • Уулын авиралтын хувцас, гутал, тусгай хэрэгслүүд, хударга, дуулга, бэхэлгээ, гутлын уланд бэхэлдэг муурын хумс буюу крампон, мөсний алх
  • Аяны хөнжил, гудас
  • Хөтөлбөрт тусгагдаагүй хоол болон бусад үйлчилгээ

Хөтөлбөр

  • 1

    Өлгий хотоос Цагаан гол хүрэх

    Баян-Өлгий аймгийн Өлгий хотын “Бүргэдийн үүр” зочид буудлын гадаа өглөө 08.00 цагт цуглаж, Алтай Таван Богдын тусгай хамгаалалттай газрын Цагаан голын хөндийг зорино. Замдаа өдрийн хоол иднэ. Цагаан гол орж майхнаа барьж хононо. Замдаа Сонгины даваан дээрээс алсад харагдах Алтай Таван Богд уулыг харна.

    Цагаан гол: Потанины мөсөн голоос эх авдаг энэ гол шохойн хурдас ихтэй тул сүүн цагаан өнгөтэй бөгөөд 111 км урсаад Ховд голд цутгадаг. Цагаан голын хөндийгөөр Тува буюу түрэг урианхай ястнууд амьдран сууна.
     


    220 км Майхан Өдөр/Орой
  • 2

    Тэмээн жингээр Таван Богд уулын бэлд хүрнэ

    Өглөөний цай уугаад Таван Богд уулын бэлд байх бааз руу 20 км алхана. Өдрийн хоолоо боолгож аваад замдаа иднэ. Тэмээн жин араас хөдлөөд, буудаллах газарт түрүүлж очно. Энэ өдрийн зам алгуураа өгсүүр, замын дунд хэсэгт багахан хэмжээний намагтай газрыг туулна. Потаниний мөсөн голын морений төгсгөлд очоод байрлана. Энэ өдөр бид д.т.дээш 2380 метрээс эхэлж д.т.д 3100 орчим метрийн өндөрт баазаа байгуулна. Алхах  зай 20 км. Майханд хононо. 
     

    Морен гэдэг нь эртний мөстлөгийн үед түрэгдэн тогтсон чулуун далан юм.  Өнөөдрийн харах Потанин, Александр, Гранегийн гэсэн 3 том мөсөн голууд нь 20-р зууны эхэн үед Монгол нутгаар аялан, газарзүйн шинэ шинэ нээлтийг хийж байсан Орос, Финляндын газарзүйчдын  нэрээр нэрлэгджээ
     


    20 км алхана Майхан Өглөө/Өдөр/Орой
  • 3

    Хилийн 01 тоот багана хүрнэ

    Өглөөний цайны дараа уруудаж ОХУ, Монгол Улсын хилийн 1 тоот баганыг үзнэ. Үдээс хойш кэмпэд буцаж ирнэ. Орой олсонд орох цувааны журам, уулын тоног хэрэгслүүдийг хэрхэн ашиглах, ангалд унасан тохиолдолд хэрхэн хамгаалалт хийх талаар уулын хөтөч танилцуулах сургалт хийнэ. Өндрийн кэмп рүү үүрч явах ачаа бараагаа хуваарилна. 


    Майхан Өглөө/Өдөр/Орой
  • 4

    Хоног толгой /өндрийн бааз/

    Өглөө эрт Хүйтэн уулын өндрийн бааз руу  хөдөлнө. Олсонд орж мөсөн гол дээгүүр явж өндрийн кэмп буюу Хоног Толгой хүрнэ. Хоног Толгой нь 3600м орчим өндөрт байрлана. Группын дунд хэрэглэгдэх хоол, газ, майхан зэргийг ачаа үүрэгч нар зөөнө. Харин гудас, мешок, хувцас, тухайн өдрийн хоол, ус, хувийн тоног хэрэгслээ өөрсдөө үүрнэ. Цаг агаар сайхан бол өндрийн кэмп хүртэл 6 цаг орчим алхдаг. Авиралт өглөө эрт эхлэх тул эртхэн унтаж амарна. 
     


    Майхан Өглөө/Өдөр/Орой
  • 5

    Авиралтын өдөр

    Өглөөний цайгаа уусны дараа Хүйтэн оргилд авирна. Авирахад ойролцоогоор 7 цаг зарцуулдаг. Заавал олсонд орж, хувцас хэрэгслээ сайтар базааж оргил өөд авирна. Цаг агаар сайхан байгаад Хүйтэн оргилд амжилттай авираад буцаж ирвэл үдээс хойш үндсэн бааз руугаа буцна. Буух замд ангал, цав таарах тул болгоомжтой тойрч алхана.
     


    Майхан Өглөө/Өдөр/Орой
  • 6

    Цаг агаарын нөөц өдөр

    Нөөц өдөр.  Өмнөх болон энэ өдрийн аль нэгэнд авиралтаа хийж амжвал шууд үндсэн бааз руугаа буцна. 
     


    Майхан Өглөө/Өдөр/Орой
  • 7

    Цагаан голын хөндийд ирнэ

    Өглөө ачаа бараагаа тэмээнд ачаалаад Цагаан гол руу алхана. Замдаа үзэсгэлэнт Нарийний хавцал, өндрөөс унах хүрхрээг үзнэ.
     


    Майхан Өглөө/Өдөр/Орой
  • 8

    Өлгий хот руу буцах

    Өглөөний цайны дараа Өлгий хот руу машинаар явна. Замдаа анчин бүргэдтэй казак айлд зочилно. Өлгийд ирснээр бидний аялал өндөрлөнө. 
     


    280 км Өглөө/Өдөр

Аяллын зөвлөгөө

Та энэ аялалд явахдаа дараах зүйлсийг бэлдэж авч яваарай.             
Хөлсний цамц,өмд             
Авиралтын цамц            
Өвлийн куртик
Салхины куртик            
Өвлийн малгай, бээлий            
Дээл
Нүүрний маск            
Уулын гутал 
Оймс - 5-6 ширхэг            
Өвлийн мешок  /- 20 хэм/            
Толгойны гэрэл             
Аяны халуун сав             
Өндрийн хошуу, өндрийн газ            
Нарны тос
Таяг
Хувийн эмийн сан     


Бусад аяллууд