Төвөдөд 5 хоног

Хятад, Хятад

Товч мэдээлэл

  • Үнэ: 8,500,000 төгрөг
  • Хугацаа: 7 хоног
  • Хүний тоо: 5+
  • Аялал зарлагдсан огноо:
  • 2026-05-29 - 2026-06-04
  • Бусад

Аяллын зөвлөх

Холбоо барих

Ерөнхий мэдээлэл

Цаст Төвөд орныг нээхүй... "Дэлгэцнээс биш Дэргэдээс нь..."

Та бүхнийг ариун Төвөдөд 5 хоног соёл, шашин, түүхийн хосолсон аялалд урьж байна. Аялал 2026 оны 5-р сарын 29-нөөс 6-р сарын 4-ний хооронд явагдана.

Та Лхас хотод хүрэлцэн ирмэгц, бид Төвөдийн оюун санаа, соёлын төв болсон энэ хотын хамгийн үнэ цэнтэй, түүхэн дурсгалт газруудыг гүнзгий танин мэдэх аяллыг эхлүүлнэ.

Аяллын хүрээнд та дэлхийн хамгийн өндөрт орших сүрлэг орднуудын нэг болох Потала ордон-ыг үзэж, Далай лам нарын өв соёл, амьдралын түүхтэй танилцана. Мөн Төвөдийн сүсэгтнүүдийн хувьд хамгийн ариун газар болох Жоканг сүм (Монголчуудын нэрлэдгээр Их Зуугийн хийд)-д мөргөл үйлдэж, жинхэнэ сүсэг бишрэлийн уур амьсгалыг мэдэрнэ.

Үүнээс гадна Норбулингка ордон буюу Далай ламын зуны ордон, мөн Гелугпа урсгалын нэрт хийдүүдийн нэг Сэра хийдийг үзэж, лам нарын мэтгэлцээний уламжлалт ёсыг ажиглах боломжтой.

Мөн Монголын түүхтэй шууд холбогдох онцгой дурсгал болох Монгол 4-р Далай лам Юндэнжамцын Бэрээвэн хийдийг үзэж, Монгол-Төвөдийн шашин, соёлын гүн холбоог танин мэдэх болно.

Энэхүү аялал нь Төвөдийн гүн гүнзгий шашин, соёл, түүхийг богино хугацаанд танин мэдэх төгс боломжийг танд олгоно.

Үүний дараа та Төвөдийн гайхамшигт байгалийн тогтоц, өндөр уулс, өргөн уудам хөндийгөөр аялах сэтгэл хөдөлгөм аялалдаа гарна. Бид Төвөдийн амьдралын эх булаг болсон ариун Ярлунг Цамбо голын хөндийгөөр аялж, замдаа цэнгэг хөх өнгөөрөө алдартай Ямдрок нуур болон мөнх цаст уулсын дунд орших сүрлэг Каро Ла мөсөн гол-ын гайхамшигт үзэмжийг бишрэн харна.

Цааш аялал үргэлжилж, та Төвөдийн хоёр дахь том хот болох Шигацэ хотод хүрэлцэн очно. Энд та Банчен Богдын ордон, шашны төв болох алдарт Дашлхүмбэ хийд-ийг үзэж сонирхон, Төвөдийн Буддын шашны уламжлал, түүхийг илүү гүнзгий танин мэдэх боломжтой.

Мөн аяллын явцад та нутгийн Төвөд хүмүүсийн уламжлалт ахуй амьдралтай ойроос танилцаж, тариачдын тосгонд зочлон, айл өрхөөр орж жинхэнэ нутгийн амьдралын хэмнэлийг мэдрэх болно. Энэ нь жуулчдад ховор тохиох, бодит соёлын туршлага юм.

Түүнчлэн та өөрийн хүссэн цагтаа нутгийн дэлгүүр, захуудаар орж гар урлалын бүтээгдэхүүн, уламжлалт эд зүйлс худалдан авах чөлөөт цагтай байх болно.

Энэхүү хэсэг нь байгалийн гайхамшиг, соёлын өв, нутгийн амьдралын өнгө төрхийг нэгэн дор мэдрүүлэх аяллын онцгой хэсэг юм.


Аяллын үнэнд багтсан зүйлс

  • Төвөд оронд аялах зөвшөөрөл
  • Нислэгийн тийз
  • Зочид буудал (хосоор байрлах нөхцөлтэй)
  • Хөтөлбөрт заагдсан хоол /өглөө, өдөр, орой/
  • Аяллын үеийн тээвэр
  • Хөтөлбөрт заасан бүх үзвэрийн тасалбар
  • Лхасын нисэх онгоцны буудалд тосох болон үдэх үйлчилгээ
  • Хүчилтөрөгчийн баллон болон савласан рашаан ус
  • Орон нутгийн Төвөд гэр бүлд зочлох

Аяллын үнэнд багтаагүй зүйлс

  • Нэг хүний өрөөний нэмэлт төлбөр
  • Аяллын вакцинууд
  • Хувийн даатгал (аялал, эрүүл мэнд гэх мэт)
  • Дурсгалын зүйлс эсвэл хувийн хэрэглээний зүйлс (угаалга, илүүдэл тээшний хураамж, амттан, согтууруулах ундаа)
  • Сүм, хийдийн дотор зураг авах хураамж
  • Төвөд хөтөч, жолоочид өгөх цайны мөнгө

Хөтөлбөр

  • Өдөр 1.

    Улаанбаатар - Бээжин, 46м.

    Өглөө 9 цагт Чингис Хаан нисэх буудал дээр уулзана. 11.05-д Улаанбаатар Бээжингийн нислэгээр ниснэ. Бээжинд хүрч очоод ЭйрЧайнагийн буудалд бууна. Үдээс хойш чөлөөт цаг.


    Зочид буудал Байхгүй
  • Өдөр 2.

    Бээжин - Лхас хот. 3650м

    Өглөө эрт Капитал Нисэх буудал орж Лхас хотын нислэгт сууна. Лхасад ирэх – Орон нутгийн аяллын хөтөч болон жолооч таныг Лхасын нисэх онгоцны буудлаас тосно. Зочид буудалдаа бүртгүүлж, нэг цаг амарна. Үдээс хойш Лхасын зүрх болсон Жоканг сүмд зочлон, Төвдийн Буддын шашны оюун санааны гол цэгийг судалж, уламжлалт Төвдийн дэлгүүрүүд болон гудамжны худалдаачдаар дүүрэн Баркхор гудамжийг тойрон алхана.


    Зочид буудал өдөр, орой
  • Өдөр 3.

    Лхас хотын аялал, 3650м

    Өглөөний цайны дараа Потала ордонг үзэж, үе үеийн Далай лам нарын өвлийн ордон байсан энэхүү ордны гайхамшигтай түүхүүдтэй танилцана. Үүний дараа Сэра сүмд очиж, лам нарын философийн халуун мэтгэлцээнүүдийг үзэж сонирхоно. Үдээс хойш Далай ламын зуны ордон болох үзэсгэлэнт цэцэрлэгүүдээрээ алдартай Норбулингка ордонд зочилно.


    Зочид буудал өглөө, өдөр, орой
  • Өдөр 4.

    Лхас – Шигатсэ 380 км, өндөр 3980м

    Өглөө эрт Лхасагаас гарч, бүх өдрийн турш хөдөө нутгаар явах бөгөөд дараах газруудаар дайрна:

    • • Ямдрок нуур – үзэсгэлэнт цэнгэг уст нуур
    • • Каро Ла даваа – ариун Ньенчен Кангсар уулын мөстлөгийн гайхамшигт үзэмж
    • • Шигацэгийн ойролцоо нутгийн Төвд гэр бүлтэй танилцаж, тэдний өдөр тутмын амьдрал, зан заншил, зочломтгой байдлыг мэдрэхийн зэрэгцээ нутгийн хоол зооглон, гэр бүлийнхэнтэй ярилцана.
    • • Ойрхон зайд явж, Төвдийн хоёр дахь том хот болох Шигацэд хүрч зочид буудалдаа байрлана.

    380км Зочид буудал өглөө, өдөр, орой
  • Өдөр 5.

    Шигатсэ – Лхас 280 км, өндөр: 3650м

    Өглөөний цайгаа уугаад Банчен Богдын Таши Лхунпо хийдээр аялж, Төвдийн хамгийн том алтадсан Майдар Бурхныг үзнэ.  Хийдийн эргэн тойронд байх нутгийн захаар орно. Шигацэгээс Лхас руу хойд чиглэлийн засмал замаар буцна. Лхасад хүрч, амарна.


    280км Зочид буудал өглөө, өдөр, орой
  • Өдөр 6.

    Лхас хот - Бээжин хот

    Лхасын Гонгорын нисэх онгоцны буудал руу хүргүүлж, Бээжин рүү ниснэ. Бээжинд ирээд ЭйрЧайнагийн зочид буудалд байрлана.


    Зочид буудал өглөө,
  • Өдөр 7.

    Бээжин - Улаанбаатар

    Өглөө эрт Капитал нисэх буудал орж ЭйрЧайнагийн Улаанбаатарын нислэгт сууна.


    Байхгүй

Аяллын зөвлөгөө


Бусад аяллууд