МОНГОЛ АЯЛАГЧ КЛУБ

Дэлгэцнээс биш дэргэдээс нь мэдэрцгээе...

Монгол Аялагч

Адал явдал, аялалд дуртай, хүсэл сонирхлоороо нэгдсэн хэсэг залуус “Монгол аялагч” клубийг 2013 онд үүсгэн байгуулж байсан бол эдүгээ бид гадаад, дотоодын олон аялагч, жуулчдыг Монгол орныхоо сор болсон сайхан газруудаар ая тухтай аялуулж, сонирхолтой, аюулгүй, чанартай үйлчилгээг хүргэх чадварлаг мэргэжлийн баг болон өсөж хөгжсөн билээ. 

Энэ зун бид та бүхэнд зориулж хээр майхантай хонож, уулын дугуйгаар байгалийн үзэсгэлэнт газруудыг тойрох, говийн гайхамшгийг мэдрэх, нүд алдам цэлгэр талаар гүйх, эх орныхоо баруун хязгаарт сүндэрлэх Алтай таван Богд уулнаа явган алхах, малчин айлд зочилж, нүүдэлчин ахуй соёлтой ойр танилцах, байгалийн сайханд йог- бясалгал хийх зэрэг олон төрлийн өвөрмөц аяллыг зохион байгуулахаар төлөвлөн  ажиллаж байна. 

Өвөл, хаврын заагаар буюу  2, 3-р сард Байгаль нуурын мөсөн дээр Ольхон арлыг дугуйгаар бүтэн тойрох, Байгал нуурын эрэг дагуу мориор аялах, цасны мотоциклиор зугаалах, уулын цана ба сноубоардаар гулгах зэрэг сонирхолтой аяллуудыг төлөвлөсөн тул та бүхнийг урьж байна. Мөн бид таны хүсэлтийг харгалзан бүх төрлийн адал явдалт аяллыг зохион байгуулах бүрэн боломжтой. Дэлгэцнээс биш дэргэдээс нь мэдэрцгээе. “Монгол аялагч” клуб 
 

Бид Таны